Tuesday, May 18, 2010

Сахиусан тэнгэр

Нийтэлсэн Erka
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан: - Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно. - Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? - Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг зааж өгнө. -Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? -Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: -Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан: -Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

http://crystal89.blog.gogo.mn

1 comment:

  1. Las Vegas casinos halt operations due to COVID-19
    The 태백 출장마사지 gaming floor at the 이천 출장샵 Wynn 울산광역 출장안마 Las Vegas has been 포항 출장샵 shut down due to COVID-19, Wynn Resorts reported Tuesday. 전라북도 출장안마

    ReplyDelete