Friday, April 9, 2010



Газар хөдлөлт ба Библийн эш үзүүллэг

http://www.maranata.mn/-ээс татаж авав.

Мягмар, 2010 оны 4-р сар 06 20:18

2010 он гарснаас хойш өндөр баллын газар хөдлөлт дэлхий даяар нилээн их боллоо! Хамгийн алдартай нь Гаити, Чили гэх ба үнэндээ он гарснаас хойш 3 сарын дотор 10 удаа том хэмжээний газар хөдлөлт болжээ. Энэ бол их ховор тохиолдол гэнэ. Харин Библийн эш үзүүллэг буюу ирээдүйн тухай хэлсэн ишлэлүүдэд энэ тухай өгүүлсэн байдаг.


2000 - 2010 оны хооронд дэлхийд болсон газар хөдлөлтүүд


Балл 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
8.0 - 9.9 1 1 0 1 2 1 2 4 0 1 1
7.0 - 7.9 14 15 13 14 14 10 9 14 12 16 4
6.0 - 6.9 146 121 127 140 141 140 142 178 168 142 53
5.0 - 5.9 1344 1224 1201 1203 1515 1693 1712 2074 1768 1725 661
4.0 - 4.9 8008 7991 8541 8462 10888 13917 12838 12078 12291 6956 2100
3.0 - 3.9 4827 6266 7068 7624 7932 9191 9990 9889 11735 2897 437
2.0 - 2.9 3765 4164 6419 7727 6316 4636 4027 3597 3860 3007 658
1.0 - 1.9 1026 944 1137 2506 1344 26 18 42 21 26 7
0.1 - 0.9 5 1 10 134 103 0 2 2 0 1 0
Баллгүй (үл мэдэг) 3120 2807 2938 3608 2939 864 828 1807 1922 20 9
Бүгд 22256 23534 27454 31419 31194 30478 29568 29685 31777 * 14791 * 3930
Үхсэн хүмүүсийн тоо 231 21357 1685 33819 228802 82364 6605 712 88011 1787 223140


*2009 оноос хойш АНУ дэлхийн бусад улсад болж буй зөвхөн их хэмжээний газар хөдлөлтийг бүртгэх болжээ.
(Эх сурвалж: http://earthquake.usgs.gov/earthquakes/eqarchives/year/eqstats.php)

Есүс дэлхийн сүйрлийн тухай эш үзүүлэгтээ ийнхүү хэлжээ. Дэлхийн сүйрлийн өдрийн шинж тэмдэгт "газар хөдлөлт" орсон байгааг та дараах хэсгээс уншихдаа онцлон хараарай.

Матай 24:4-8


4Есүс хариуд нь
-Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. 6Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. 7Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. 8Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.

Библийн дээрх хэсэгт өгүүлснээр дараах шинжүүд дэлхийн сүйрлийн өмнө бий болох юм байна.

1. Есүсийн нэрийг барьсан хуурамч сургаал их дэлгэрнэ. Мормон, Мүүнизм, Ёхувагийн гэрч нар, Витнес Ли, Төв Баптист гээд Монголд байгаа Христийн нэрийг барьсан буруу сургаалтныг энд багтааж болно.

2. Дайн дажин их болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ч дайны сураг чимээ тасраагүй юм.

3. Өлсгөлөн энд тэндгүй бий болно.

4. Газар хөдлөлт бий болно.

Дээрх 4 шинж нь "төрөх өвдөлтийн эхэн" юм гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн сүйрлийн өмнө дээрх шинжүүд хүмүүнийг өвтгөх юм байна. Гэхдээ энэ нь дэлхийн сүйрэл биш. Үүнээс цааш хамгийн хүнд зүйл болох юм. (Цааш уншихыг хүсвэл энд дарна уу)

Газар хөдлөлт гарцаагүй бий болох нь аль хэдийнээ эш үзүүлжээ. Гэхдээ энэ нь Есүс тэнгэрээс газрыг хөдөлгөөд байгаа юм биш ээ. Угаасаа энэ дэлхий хөгширч, байгалийн тэнцэл алдагдал, хүмүүс байгальтай зүй бусаар харьцсаны хариу нь энэ юм.

Есүс хэлж байна: БҮҮ АЙ гэж! Зайлшгүй болох учиртай эдгээр тэмдгүүд бидэнд юуг хэлээд байна?

Хүмүүст хоргодох, нуугдах газар хаана нь байхгүй ээ. Эд хөрөнгөтэй хүн Монголоос яваад Хавайд очоод хувийн хаузандаа саатна гэж бодож болно. Гэхдээ тэнд ч гэсэн газар хөдлөнө. Зарим нэг нь хөдөө гараад гэр бариад суучихна гэж бодож байх. Гэхдээ энэ нь ч бас шилдэг шийдэл биш ээ. Үхлийн аюул нүүрлэсэн энэ дэлхийн цорын ганц найдвар бол Есүс Христ! Түүний хэлсэн үгийг дахин уншъя.

"Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй харин амийн гэрэлтэй болно" Иохан 8:12

"Надад итгэдэг хүн мөнх амьтай" Иохан 6:47

Есүсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл та бидэнд хандаарай!

МАРАНАТА

No comments:

Post a Comment